• Б.Солонго:2051 он хүртэл Оюутолгойгоос ашиг хүртэхгүй, бүр 22 тэрбум долларын өртэй үлдэхийг Засгийн газар зөвшөөрөхгүй

    2021-01-13

    Оюутолгой төслийг зогсоож магадгүй гэсэн утгатай мэдээлэл олон улсын хэвлэлийн хэрэгслүүдээр гараад буй. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга  Б.Солонгоо Оюутолгойн хөрөнгө оруулагч нарт илгээсэн Засгийн газрын шаардлагын талаар тайлбар мэдээллийг өгчээ.

    Тэрбээр “Монгол Улсын Засгийн газраас Оюутолгой төсөлтэй холбогдуулж байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг,  далд уурхайн бүтээн байгууллалтын баримт бичгийг Монгол Улсын хууль тогтоомжтой нийцүүлэн сайжруулах зорилго бүхий ажлын хэсэг гарч ажиллаж байна.

    2020 оны Оюутолгой төслийн шинэчилсэн тодотголын санхүүгийн тооцооллоос харахад Оюутолгой төслийн далд уурхайн эдийн засгийн үр өгөөж нилээн буурахаар харагдаж байна.

    • Далд уурхай ашиглалтад ороод 2051 он хүртэл Монгол Улс ногдол ашиг авахгүй
    • Төсөл хэрэгжиж дуусахад Монгол Улс 22 тэрбумын өртэй үлдэх
    • 2051 он хүртэл 40 жил үйл ажиллагаа явуулах байтал ААНОАТ-ыг дөрвөн жил төлөх тооцооллыг Рио Тинто Монгол улсын Засгийн газарт танилцуулсан” гэв

    Улмаар ногдол ашиг, татварын орлого авахгүй байгаа нь Монгол Улсад үр өгөөжтэй эсэхийг хөрөнгө оруулагч талтай нухацтай ярих шаардлагатай гэсэн албан бичгийг хүргүүлжээ.

    Үргэлжлүүлэн тэрбээр ” 2015 онд байгуулсан “Далд уурхайн бүтээн байгуулалт санхүүжилтийн төлөвлөгөө” гэдэг баримт бичгийг сайжруулах тодорхой санал, шаардлагыг хөрөнгө оруулагч талд тавьж байна. Яриа хэлэлцээр бол үргэлжилж байна.

    Нөгөө талаас Оюутолгой төслийг зогсоох хэмжээнд асуудал хурцдаагүй гэж харж байна.

    Албан ёсны санал, шаардлагыг тавьсан болохоос Оюутолгойг зогсооно гэсэн байр суурийг Монголын Засгийн газраас илэрхийлээгүй. Нэгэнт л Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хэрэгжиж, үйл ажиллагаа явуулж байгаа учраас Монгол Улсад татварын орлогоо төлдөг л байх ёстой. Татварын асуудал нэг тийшээ шийдэгдэнэ гэж харж байна”гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Энэ гэрээний цаана эдийн засгийн алуурчид тэд нартай нийлсэн урвагчид ,ОУВС  зэрэг Монголыг тонон дээрэмдэх мэргэшсэн хулгайч луйварчидын бүтэн баг ажиллаж байгаа нь  мэдэгдсээр байгаа.

    • Ийм нөхцөлтэй бол бизнес биш, луйвар байна. Зогсоох хэрэгтэй. Хөөрцөг, Баяр, Сайханбалаг, Хүзүүгүй нар Монгол Улсыг ийм байдалд оруулсан.

    Холбоотой мэдээ