БНХАУ-ын иргэн болох эрэгтэй 46 настай fan Jijang түүний Монгол орчуулагч эмэгтэй 30 настай Б.Н ийг хамт байхад нь үл таних бүлэг залуус гаднаас орж ирж дээрэмджээ. Тэд Хятад иргэн болон түүний орчуулагч эмэгтэйн гар хөлийг хүлж, бэлэн 1,2 тэрбум төгрөгийг авч хэргийн газраас зугтсан аж.
Шалгалтын ажиллагааны дүнд 24-38 насны нэг эмэгтэй, дөрвөн эрэгтэйг олж тогтоон, хэрэг үйлдэхэд ашигласан авто машин, цүнхтэй мөнгийг эд мөрийн баримтаар хураан авчээ. Тус хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй