• Цагаан сарын баярын үеэр дахин бэлэн байдлын зэрэгт шилжүүлнэ гэв

    2021-01-13

    Боловсрол, шинжлэх ухааны сайд  Л.Цэдэвсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ “ Хоёрдугаар сарын 12-нд Цагаан сарын баяр болно.

    Нийтээр тэмдэглэхгүй хэмээн Засгийн газар хязгаарласан ч айл өрхүүд хийнэ. Энэ үед УОК-оос бэлэн байдал зарлан, арга хэмжээ авах төлөвлөгөөтэй байгаа юм билээ” хэмээн ярив.

    Мөн ЗГОНХХ-ийн дарга, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг нэгдүгээр сарын 9-нд хийсэн мэдээллийнхээ үеэр “Цагаан сарын өдрүүдээр эргэж буцлаа гэж битгий бодоорой. Цагаан сарын үеэр халдварын эрсдэлийг учруулахгүйн үүднээс хөл хорио  тогтооно” гэж мэдээлж байсан билээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ