• БШУЯ:Хүүхдүүд амралтын хугацаанд теле контентыг заавал үзэх шаардлагагүй

    2021-01-13

    Боловсрол, шинжлэх ухааны сайд  Л.Цэдэвсүрэн:

    Теле контентыг хүүхдүүдийг амарч байх үед нь явуулж байна гэж шүүмжилж байна.

    Хүүхдүүдийг амарч байх үед нь хичээлийг нь бататгах, мартуулахгүй байх зорилгоор цахим давтлага, теле контентуудыг явуулж байгаа.

    Теле хичээлүүдийг давтан үзэх эрхийг нь econtent.edu.mn сайтад байршуулсан.

    Телевизээр гараад байгаа контентыг эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ үзэж, хичээлийг нь давтуулж болно. Хүчээр үз, буцаад багшдаа шалгуул, үнэлгээнд оруул гэсэн зүйл амралтын хугацаанд байхгүй.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ