Индонезид Ерөнхийлөгч нь COVID-19-ийн эсрэг вакцин хийлгэснээр вакцинжуулалт эхэлжээ

Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо тус улсад анх удаа коронавирусын вакцин хийлгэлээ. Ийнхүү төрийн тэргүүн Лхагва гарагт олон нийтийг вакцинжуулах ажлыг эхлүүлсэн нь энэ.

Уг процедурыг үндэсний телевизийн сувгуудаар шууд дамжуулсан гэж ТАСС бичжээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын хэлснээр “Өнөөдөр энэ эмийг зөвхөн төрийн тэргүүн хүлээн авлаа, дараа нь сайд нарыг вакцинжуулах болно” гэжээ.

Индонези улс Хятадын дараа Синовак корпорацийн бүтээсэн вакциныг зөвшөөрсөн анхны улс боллоо. Ойрын хоёр сард Индонезийн эрүүл мэндийн байгууллагуудын 1.5 сая орчим ажилчдыг вакцинжуулахаар төлөвлөж байна.

Нийтдээ засгийн газрын тооцоогоор Индонезийн 270 сая орчим хүн амын 181 сая орчим нь вакцинд хамрагдах болно.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ