Айл өрхүүдийн 60 мянга хүртэлх цахилгааны төлбөрийг төрөөс даах албан ёсны ШИЙДВЭР ГАРЛАА

2021-12-31

2022 оны нэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 31-ныг хүртэл цахилгааны төлбөрийг төр хариуцахаар боллоо.

Ингэхдээ:

  • Гэр хорооллын өрхүүдийн 350 кВт хүртэл
  • орон сууцны айлуудын 250 кВт хүртэлх цахилгааны төлбөрийг Засгийн газраас хариуцан төлөх юм.

Нийт хэрэглэгчдийн 73 хувь нь хэрэглээгээ төрөөс бүрэн хариуцуулна гэж Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээллээ.

Үүнд шаардлагатай 73 тэрбум төгрөгийн санхүүжилтыг уул уурхайн томохон төсөл, хөтөлбөрүүд хариуцахаар болжээ.

Холбоотой мэдээ