ЭМЯ:Коронавирус агааржуулалтын хоолойгоор тархах өндөр эрсдэлтэй

2021-01-13

ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэл:

Дэлхий нийтэд коронавирусийг агааржуулалтын хоолойгоор тархах эрсдэл өндөр гэж үзсэн.

Сингапурын гадаад ажилчдын байр болон Хонгконгд нийтийн байранд агааржуулалтын хоолойгоор халдвар дамжих тохиолдлууд батлагдсан.

Манай улсын хувьд агааржуулалтын хоолойгоор коронавирус дамжсан тохиолдол батлагдаагүй.

Манай улсын хувьд тандалт судалгаа хийгдэж байна. Орон сууцанд амьдардаг хүмүүс цахилгаан шатаар явахгүй байх, өөдөөсөө харж зогсохгүй байх, нэг удаад хоёроос дээш хүн суухгүй байхыг зөвлөлөө. Агааржуулалтын хоолойгоор дамжиж байна гэж үзвэл тухайн хэсгийг скотчоор таглах арга хэмжээг авч байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ