“Өрхийн орлого өмнөх жилүүдээс 84 мянгаар нэмэгдэж, ядуурал 0.6 хувиар буурсан”

Үндэсний Статискийн хороо, Дэлхийн банк хамтран Өрхийн нийгэм, эдийн засгийн 2020 оны судалгааны үр дүнд үндэслэн ядуурлын түвшинг тооцжээ.

2018 онд ядуурлын түвшинг 28.4 хувь гэж танилцуулж байжээ.

2020 онд ядуурлын түвүинд 27.9 хувьтай буюу ядуурлын түвшин 0.6 хувиар буурсан байна. Хот, суурин газарт ядуурлын түвшин 26.5, хөдөөд ядуурлын түвшин 30.5 хувьтай байна. Нийт ядуу хүн амын 43.5 хувь нь Улаанбаатарт, 36.1 хувь нь хөдөө орон нутагт байна. 2020 оны байдлаар 3.3 сая хүн амын 903 мянга нь ядуу байна.

Нэг хүний сард хэрэглэх хэрэглээний зардал 184 мянган төгрөгөөс доош орсон бол ядуу хүнд тооцож байна.

Өрхийн орлого өмнөх жилүүдээс 84 мянгаар нэмэгдсэн гэж ҮСХ-ноос танилцууллаа.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn