Н.Учрал: Фэйсбүүк, сошиалд хэдэн юм бичээд асуудал шийдэгдэхгүй шүү, залуучуудаа

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилтийн талаар нийтийн сонсголыг зохион байгуулж байна. Нийтийн сонсголд Ц.Мөнхцэцэг, Х.Нямбаатар, Ш.Адъшаа, Н.Алтанхуяг, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд, Ц. Сэргэлэн, Д.Сарангэрэл, Д.Ганбат нарын гишүүд оролцож байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

Арванхоёрдугаар сарын 15-ны өдөр Хууль зүйн байнгын хороо нийтийн сонсголыг зарласан. Жагсагчдын төлөөлөл оролцогчоор бүртгүүлсэн боловч өнөөдөр хүрэлцэн ирээгүй. Гэтэл цахимаар нийтийн сонсгол зохион байгуулахыг шаардаад байдаг. Хуралдааныг хойшлуулах санал хүсэлт хүргүүлсэн гэж яриад байгаа боловч нэг ч албан ёсны хүсэлт бидэнд ирээгүй.

Фэйсбүүкээр явж байгаа зургийг албан бичиг гэж үзэх ямар ч боломж алга.

18 оролцогчоос есөн хүн ирсэн байна. Нийтийн сонсгол хийхийг дэмжиж УИХ-ын 37 гишүүн гарын үсгээ зурсан. Хүний эрхийн мэдрэмжтэй гишүүд хаана байна вэ?

Тэр хүмүүс ярьдаг шигээ бай. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулна гэвэл шууд орж ирээд ярина. Үнэхээр хүний эрхийн талаар санаа зовж байгаа бол энд орж ирээд яриач. Хүний эрхийг ярьдаг, гал цогтой тэмцэгчид хаана байна вэ? Хүний эрх гэж ярьдаг, хэлдэг хүмүүс ирсэнгүй.

Асуудал ярьж байгаа бол ажил хэрэгч бай. Манай залуучууд сошиалаар л ажил хийж байгаа харагддаг, ярьдаг боллоо.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn