Д.Сарангэрэл: Ковидын үед жагсаал, цуглаан хийж болохгүй гэж бодож байна

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилтийн талаар нийтийн сонсголыг зохион байгуулж байна.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

Ковидын үед жагсаал, цуглаан хийж болох уу? гэсэн санал асуулга явж байна. Би болохгүй гэж бодож байна. Олон хүний эрүүл мэнд, амь насыг хохироосон цар тахал үргэлжилж байна. Таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана гэх үг бий. Жагсаал, цуглааныг өвчнөөр далимдуулж хааж боох гэж байгаа биш. Олон хүний цугларалт өөрөө халдварыг хүчтэй тарааж байна. Омикрон нэг сарын хугацаанд 117 оронд тархчихлаа.

Хууль зүйн сайд Х.Нямбаатар:

Долдугаар сард зохион байгуулагдсан NoNaadam жагсаалыг тартал Төрийн ордон хавиар байсан. Хоёр машины цонх хагалсан, өөр хоорондоо архи уусан, зөрчилдөөн үүсгэсэн асуудлууд гарч ирсэн. Тайван жагсаал, цуглааныг дэмжих ёстой. Бусдын эрхэнд халдаж эхлэх тэр үед нь хууль сахиулах байгууллагууд  таслан зогсоодог.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn