Н.Лхагвасайхан: Цагдаа нар иргэдийн жагсаал, цуглааныг албадан тараасан удаа байхгүй

2021-12-30

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилтийн талаар нийтийн сонсголыг зохион байгуулж байна.

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан:

Жагсаал цуглааны журмын тухай хууль дээр жагсаал, цуглаан, өлсгөлөнг тодорхойлж өгсөн байдаг. Цуглаан гэдэг дээр иргэдээс улс төр, эдийн засаг, нийгэм, хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой асуудлаар үзэл бодлоо илэрхийлэх зорилгоор зохион байгуулж буй үйл ажиллагааг хэлнэ. Гудамж, талбайгаар зохион байгуулалттайгаар жагсаж явж байгааг жагсаал гэж нэрлэнэ.

Тайван жагсаал цуглааныг албадан тараах гэсэн зүйл хууль дээр байхгүй. Цагдаагийн байгууллагын түүхэнд жагсаал, цуглааныг албадан тараасан удаа байхгүй. Жагсаал, цуглааныг тараах нь тусгай дүрэм, журмаар зохицуулагддаг. Жагсаал, цуглааны 14 дүгээр зүйлд бүртгэлгүй жагсаал цуглаан зохион байгуулсан, бүртгүүлсэн боловч газрыг дур мэдэн өөрчилсөн, жагсаал цуглааны явцад анхны байдлаа өөрчилсөн, онц болон дайны байдал зарласан гамшиг тохиолдсон, нийгмийн эмх замбараагүй байдал үүссэн тохиолдолд албадан тараана гэж заасан.

 

Холбоотой мэдээ