Монголын жүдоч О.Ууганбаяр Оросын олимпын аваргыг илт давуу яллаа

2021-01-12

Жүдо бөхийн энэ оны анхны тэмцээн “Мастерс” Катарын Дака хотод хоёр дахь өдрөө үргэлжилж буй.  Тэмцээнд манай улсаас таван тамирчин оролцож байгаагаас эхний өдөр МУГТ М.Уранцэцэг хүрэл медаль хүртсэн билээ.

Тэгвэл өнөөдөр Азийн аварга О.Ууганбаяр эхний тойрогт олимпын аварга, ОХУ-ын бөх Хасан Халмурзаевыг яллаа. Дараагийн тойрогт Канадын жудочтой барилдах юм.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ