Газар хөдлөлтийн талаарх мэдээлэл Шадар сайдад хамгийн түрүүнд буюу 05:42 минутад очжээ

2021-01-12

Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэлийн өгсөн мэдээллийг хүргэж байна. Хүчтэй газар хөдлөлт болмогц газар хөдлөлтийн мэдээллийг тодорхой албан тушаалтнуудын цахим шуудангаар ирүүлдэг байна. Үүний дагуу Шадар сайд Я.Содбаатарын цахим шууданд газар хөдлөлт болсон 05:42 минутад газар хөдлөлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлжээ. Цаашдаа бүх иргэдэд гар утсаар нь ийнхүү мэдээлэл ирүүлдэг болгохоор ажиллаж байна гэв.

Тэрээр “Хүчтэй газар хөдлөлт болмогц газар хөдлөлтийн мэдээллийг албан тушаалтнуудын цахим шуудангаар газар хөдлөлтийн мэдээллийн төвөөс ирүүлдэг.

Миний цахим шууданд газар хөдлөлт болсноос 10 минутын дараа буюу 05:42 минутад газар хөдлөлтийн мэдээллийн талаарх боловсруулсан дэлгэрэнгүй мэдээлэл ирсэн. Шадар сайдын цахим шуудан руу яг адилхан, надад ирсний дараа ирүүлсэн байгаа.

Хүчтэй газар хөдлөлтийн мэдээллийг ард иргэддээ хэрхэн шууд мэдээллэх арга хэмжээг боловсруулж, шийдвэрлэх болно. Сургамж авч байна, ард иргэддээ газар хөдлөлтийн талаарх мэдээллийг шуурхай хүргэж ажиллана” гэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Содбаатараа Онцгойн дэг журам ажилаа хийхэд туршлагагүйтээд байна уу…Гаргасан шийдвэрүүд чинь нэмэр муутай байна эрдэмтэд шүүмжлээд байна.Хөдөө орон нутгийн улсууд болон гарах иргэд хүүхдүүдийг1-3 шинжилгээ өгөөд гаргаад байгаач ээ.орохийн хугацаатай хаагаад Нийслэлийн нягтаралийг багасгаач ээ..Чи Ниислэлд байгаа бүх өвдвөл чи хариуцалаг хүлээнэ шүү..

Холбоотой мэдээ