С.Амарсайхан: Омикрон хувилбар манай улсад орж ирнэ, орж ирэхдээ асар хүнд орж ирнэ

2021-12-29

Шадар сайд С.Амарсайхан доод, дунд болон дээд шатанд хариуцлага алдаж буй албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг онцлов.

Тэрбээр ”

Омикрон хувилбар манай улсад орж ирнэ. Биднийг тойрохгүй, дайрна. Орж ирэхдээ асар хүнд орж ирнэ. Тийм учраас бид цаг алдалгүй бэлтгэж, эрүүл мэндийн салбарын эмч, ажилтан, хүч нөөц, эм тариагаа илүү сайн базаах хэрэгтэй.

Тийм учраас Цар тахлын хуулийг сунгах ёстой.

Доод, дунд, дээд шатанд ч хариуцлага алдаж байгаа. Ажлын ур чадвар, сэтгэл зүтгэлийн асуудлууд ч байгаа. Хариуцлага тооцож байгаа, тооцох ч болно” гэлээ.

Холбоотой мэдээ