Дарханы замыг дөрвөн эгнээ болгох ажил гуравдугаар сараас эхэлнэ

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгох ажлын хоёрдугаар шатны ажил ирэх гуравдугаар сард эхлэх аж.
Энэ чиглэлийн замын тодорхой хэсгийг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 6-нд нээсэн. Нийт 202.42 км тавигдах тус замыг Европын сэргээн босголт хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр барих юм. Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар холбогдох аймгийн удирдлагуудтай цахимаар холбогдон үүрэг чиглэл өгсөн байна.

Дархан-Уул аймгийн тухайд замын ажилтай холбогдуулан 10 газрын тавыг нь одоогоор чөлөөлөөд байгаа аж. Цаашид Хонгор сумын цэцэрлэгт хүрээлэнгийн блокон хашаа, Дархан хаалга, зам дагуух мод, “Дархан дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн тунгаасан усны шугам хоолой, Магнай, Шунхлай түгээх станцыг нүүлгэн шилжүүлэх ажлыг ирэх хоёрдугаар сарын 20-ны дотор хийхээр төлөвлөжээ.

Газар чөлөөлөлтийг хийснээр Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хоёрдугаар шатны ажил эхлэх боломж бүрдэнэ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ