“Гоожингийн өндөр” түүхэн барилгыг нийслэлийн хамгаалалтад авлаа

2021-12-29

Улаанбаатар хотын түүхийн дурсгалт байшин барилгуудын нэг болох “Гоожингийн өндөр”-ийг Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнд зориулан 1914 онд барьсан түүхтэй. Өдгөө зуу гаруй жилийн үүх түүхийг өгүүлэх “Гоожингийн өндөр” одоогийн Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэр, 21 дүгээр сургуулийн зүүн хойд талд байдаг.

Тэгвэл тус барилгыг нийслэлийн хамгаалалтад авч, тус газрыг эзэмших эрхийг цуцалж байгаа талаар НЗДТГ-аас мэдээллээ.

Улмаар ирэх оны дөрөвдүгээр улирал гэхэд сэргээн засварлан музей болгож, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ