Видео:Ханх суманд газар хөдлөлт ингэж мэдрэгджээ

2021-01-12

Өнөө өглөө буюу нэгдүгээр сарын 12-ны 05:33 минутад Хөвсгөл аймагт 6.6-6.8 магнитуд газар хөдлөлт болсон. Хүчтэй газар хөдлөлтөөс хойш хамгийн сүүлд 8:30, 9:10 цагт дахин чичиргээ мэдрэгджээ. Газар хөдлөлтийн үеэр хяналтын камерт бичигдсэн дүрсийг хүргэж байна.

Одоогийн байдлаар Хөвсгөл аймгийн Ханх сумын сургууль, ЗДТГ-ын барилгын хананд цууралт өгсөн, цонх, хаалганы орчим хагарал үүссэн гэх мэдээллийг ирүүлээд буй.

Видеог ЭНД дарж үзнэ үү.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ