Дуучин С.Наран Гавьяат жүжигчин боллоо

2021-12-28

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, орчин цагийн худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүст төрийн дээд шагнал, одон, медаль гардууллаа.

Дэлхийн таван хэлээр бие даасан цомгоо гаргасан, хүчирхэг хоолойтой дуучин С.Наран Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн боллоо.

Тэрбээр “Бүх зүйлд чин сэтгэлээ гаргах ёстой. Улам зөв үлгэрлэл дуурайлал болох ёстойгоо ойлголоо. Миний дууг сонсдог, намайг хайрладаг бүх хүмүүст чин сэтгэлээсээ талархая. Шагналыг маш том хариуцлага дагаж ирдэг юм байна” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцлаа.

Холбоотой мэдээ