МҮОНТВ-ийн тоймч Ж.Алтангэрэл соёлын гавьяат зүтгэлтэн боллоо

2021-12-28

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, орчин цагийн худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүст төрийн дээд шагнал, одон, медаль гардууллаа.

Олон жил парламентын сэтгүүлчээр ажиллаж буй МҮОНТВ-ийн “Монголын мэдээ” сувгийн тоймч Ж.Алтангэрэл өнөөдөр Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн боллоо.

Тэрбээр өдгөө “Монголын мэдээ” сувагт тоймчоор ажиллаж буй юм.

 

Холбоотой мэдээ