АНУ Кубыг терроризмыг ивээн тэтгэгч орнуудын жагсаалтад оруулжээ

АНУ Кубыг терроризмыг ивээн тэтгэгч орнуудын жагсаалтад орууллаа гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгдэв.

“Төрийн департамент Кубыг террористуудыг хоргодох байраар хангах замаар олон улсын терроризмын үйлдлийг удаа дараа дэмжсэний төлөө терроризмыг ивээн тэтгэгч улсуудын жагсаалтад оруулсан” гэж Төрийн департаментаас тараасан баримт бичигт дурджээ.

Помпеогийн хэлснээр “Кубын дэглэм терроризмыг дэмжихээ зогсоож, Америкийн шударга ёсыг алдагдуулах ёсгүй” аж.

2020 оны 9-р сард Кубын Гадаад хэргийн сайд Бруно Родригес НҮБ-ын Ерөнхий ассемблейд үг хэлэх үеэрээ АНУ-ын зан үйлийг “олон улсын энх тайван, аюулгүй байдалд хамгийн их заналхийлж байна” гэжээ.

2019 оны 10-р сард АНУ Кубын нисэх онгоцны буудлууд руу нислэг үйлдэхээ зогсоосон.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ