Өнөөдрийн газар хөдлөлт аюултай түвшинд хүрээгүй учраас ДУУТ ДОХИО ажиллаагүй гэв

2021-01-12

Газар хөдлөлт болон түүнтэй холбоотой дүгнэлтийн талаар мэргэжлийн байгууллагууд мэдээлэл хийж байна.

Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл:

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдлөлтийн чичирхийлэл одоо ч мэдрэгдсээр байна. Өглөөнөөс хойш 100 гаруй удаа давтан хөдлөлт болсон.

Газар хөдлөлт голомтдоо 7-8 магнитуд хүрч, Улаанбаатар хотод 3-4 магнитудын чичирхийлэл мэдрэгдсэн.

Хүчтэй газар хөдлөлт болмогц газар хөдлөлтийн мэдээллийг албан тушаалтнуудын цахим шуудангаар газар хөдлөлтийн мэдээллийн төвөөс ирүүлдэг.

Миний цахим шууданд газар хөдлөлт болсноос 10 минутын дараа мэдээлэл ирсэн.  Дэлхий даяараа хүчтэй газар хөдлөлтийг урьдчилан таамаглах түвшинд хүрээгүй.

Улаанбаатар хотод хүчтэй газар хөдлөлтийг амжиж анхааруулах системийг байгуулсан, ажиллаж байгаа. Улаанбаатар хотод аюул учруулахуйц газар хөдлөлт болвол амжиж анхааруулах систем ажиллаж, дуут дохио өгнө. Өнөөдрийн тохиолдолд дуугарах түвшиндээ хүрээгүй учраас дуугараагүй. Улаанбаатар хотын барилга байшин нурах түвшний газар хөдлөлт болвол дуут дохио өгнө.

Хүчтэй газар хөдлөлтийн мэдээллийг ард иргэддээ хэрхэн шууд мэдээллэх арга хэмжээг боловсруулж, шийдвэрлэх болно. Сургамж авч байна, ард иргэддээ газар хөдлөлтийн талаарх мэдээллийг шуурхай хүргэж ажиллана.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ