
АН хоёр хуваагдаад байсан бол өнөөдрөөс эхлэн гурав хуваагдлаа. М.Тулгат С.Эрдэнэ, О.Цогтгэрэлээс гадна өөрийгөө АН-ын хууль ёсны дарга гэдгээ зарлав. Тэрбээр өөрийнхөө нэрийг бүртгүүлэх хүсэлт хүргүүлнэ гэдгээ мэдэгдлээ.
Эргэн сануулбал, УДШ-д бүртгэлтэй Ардчилсан намын үндсэн дүрмийн дагуу намын нийт гишүүд дунд зохион байгуулагдсан дотоод сонгуулиар М.Тулгат олонxийн санал авч сонгогдож, түүнийг “АН-ын дарга” хэмээн албажуулсан.
Тэрбээр “УДШ-д намайг намын даргаар бүртгэнэ гэдэгт бүрэн итгэлтэй байсан. Гэтэл намайг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтээ буцаан татсан. Хэрэв үүнийг буцаан татаагүй бол АН-ын асуудал нэг талдаа гарах байсан. Хүсэлтээ буцаан татсаныг АН-ын удирдлагын баг болох бид нар мэдээгүй. АН-ын дарга С.Эрдэнэ намайг “хүний үгээр явахгүй юм байна” гэж бодсоноос нэрийг минь татсан. Иймд түүнийг АН-ын Үндсэн дүрмийн хороонд 3-4 үндэслэлээр өгч шалгуулна.
М.Тулгат гэдэг хүн бол багаараа ардчиллын төлөө тууштай тэмцэх болно.
Би бол АН-ын дотоод сонгуулиар сонгогдсон хууль ёсны дарга. Миний нэрийг УДШ бүртгүүлэх хүсэлтийг дахин хүргүүлэх болно.
Монгол Улс хуультай орон учраас хуулийн дагуу, АН-ын дүрмийн дагуу асуудлаа шийдээд явна. АН хоёр, гурван даргатай болж байгаа нь цаанаас шидсэн чулуу байж болно. Аль нэг тал нь намын дарга болонгуутаа нөгөө талаа цавчиж хаях ёсгүй” гэлээ.