Хот тохижилтын хоёр ажилтан нийслэлийн “Хөдөлмөрийн аварга”-аар тодорлоо

Нийслэлийн 2021 оны хөдөлмөрийн аваргаар нийт 16 салбараас шилдэг 31 эрхмийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар тодруулж батламжиллаа. Жил бүр нийслэл Улаанбаатар хотынхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, хөдөлмөр зүтгэл, оюун ухаан, хөлс хүчээ зориулж, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэн хийсэн ажлаараа хамт олон, дүүрэг хороо, хот нийслэлээ манлайлсан “Хөдөлмөрийн аварга”-уудаа тодруулдаг уламжлалтай.
Шагналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн нар гардуулсан юм.
Уг арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэл Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран зохион байгуулдаг бөгөөд энэ жил коронавирусийн цар тахлаас ард иргэдээ хамгаалах үйлсэд хүчин зүтгэж буй 31 ажилтан, алба хаагч “Хөдөлмөрийн аварга” боллоо.
“ХОТ ТОХИЖИЛТЫН ГАЗАР” ОНӨААТҮГ- ын Авто баазын албаны жолооч Говь-Алтай аймгийн Алтай суманд Гаадангийн Мидаабат мөн Ногоон байгууламжийн албаны цэцэрлэгч /Ойжуулагч/ Хөвсгөл аймгийн Жаргалант сумын харьяат Буяндэлгэрийн Бат-Эрдэнэ нар “Нийслэлийн хөдөлмөрийн аварга”-аар тодорлоо.
Эх сурвалж:ХМОНХМ

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn