Тусгаарлах байрны зохион байгуулалтыг хийж чадахгүй байгаа дарга нарыг “ажлаа өг” гэв

2021-12-27

Гадаадаас ирсэн иргэдийг гурав хоног тусгаарлах шийдвэр энэ сарын 25-наас мөрдөгдөж эхэлсэн ч зохион байгуулалт муу гэж иргэдийн зүгээс шүүмжилж буй.

Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан:

Буудал дээр нь шинжилгээ авъя гэхэд “хэрэггүй, нисэх дээр нь аваад, буудалдаа ирээд хүмүүсийг амраасан нь дээр” гэж миний бие хэлж байсан.

Өрөөг нь шалгаад, хүн сэтгэлээр хандсан бол ийм асуудал гарахгүй. Хэн ч байсан уурлана. Яам, агентлагийн дарга нар яагаад наад захын зохион байгуулалт хийж чадахгүй байна вэ.

Бүх юманд Шадар сайд, Ерөнхий сайд нь оролцох ёстой юм. Чадахгүй бол ажлаа өг.

Холбоотой мэдээ