Архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас өдөрт 70 орчим хүн эмнэлэгт хүргэгдэж байна

2021-12-27

Шинэ жилийн баярыг заавал архи, согтууруулах ундаатай тэмдэглэх шаардлагагүй. Аль болох согтууруулах ундааны зүйлээс татгалзахыг Цагдаагийн байгууллагаас уриаллаа.

Сүүлийн гурван жилийн хугацаанд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас 106 хүн осгож нас барсан. Харин энэ оны арванхоёрдугаар сард согтууруулах ундаа хэрэглэсэн есөн хүн осгож амиа алдаад байна. Мөн архины гүн хордлогын улмаас өнгөрсөн жил 149 хүн, энэ оны эхний 11 сарын байдлаар 128 хүн амь насаа алдсан.

НТТТ-өөс өдөрт архи согтууруулах ундаа хэрэглээд гудамжинд унтсан, ухаан алдсан 60-70 орчим дуудлагад үйлчилж буй аж. Жирийн өдрүүдэд 20-30 байдаг дуудлага баярын өдрүүдэд 2-3 дахин нэмэгджээ.

Иймд шинэ жилийн баярын өдрүүдэд заавал архи, согтууруулах ундаатай тэмдэглэх шаардлагагүй. Аль болох согтууруулах ундааны зүйлээс татгалзахыг уриалж байна.

Холбоотой мэдээ