Газар хөдлөлт хамгийн хүчтэй мэдрэгдсэн Ханх суманд барилгын хана цуурчээ

2021-01-12

Хөвсгөл аймагт 2021.01.12-ны үүрээр Газар хөдөлсөн талаар аймгийн засаг дарга Ш.Идэрбаясгалан мэдээлэл өглөө.

Тэрбээр, газар хөдлөлт Хөвсгөл, Булган, Эрдэнэт, Төв, Завхан аймагт, мөн ОХУ-ын Эрхүү мужид мэдрэгдсэн. Хөвсгөл аймгийн Ханх суманд хамгийн хүчтэй мэдрэгдсэн. 5:30 минутаас хойш цаг гаруй үргэлжилж Ханх суманд 30 гаруй удаагийн чичирхийлэл мэдрэгджээ.

Ханх суманд барилгын шавар нурсан, хана цуурсан гэх мэдээллүүд ирээд байна. Хүний амь нас эрсдээгүй.

Ханх сумын иргэд айдаст автсан учир Ханх сумын иргэдийг ажлаас нь түр чөлөөлөөд байна” гэлээ.

Хөвсгөл аймгийн Ханх сумын сургууль, ЗДТГ-ын барилгын хананд цууралт өгсөн, цонх, хаалганы орчим хагарал үүссэн байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ