
Энэ сарын 26-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 21-26 градус байна.
Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. Нийслэл хотын хувьд:
Ирэх нэгдүгээр сарын хувьд:
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх нь. Цаг уур орчны шинжилгээний газраас хүйтний эрч суларч нийслэлд өдөртөө 13-15 хэм байна_
Мөн шөнөдөө 27-29 хэм хүрч хүйтрэх төлөвтэй байна. Ихэнх нутгаар энэ сарын 27-31 хүртэл өдөртөө 20 хэм хүртэл хүйтэрч зарим газраар цас орж явган шуурга шуурах төлөвтэй байна. Энэ сарын 28-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, энэ сарын 29-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Мөн Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 20-25 хэм хүрч хүйтэрнэ. Мөн Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз зэрэг голын сав газраар шөнөдөө 31 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтрэх болно. Харин бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 градус хэм төлөвтэй байна.