Буддын шашныг сурталчилсан “Богд Зонхова” койн гаргах талаар мэдээллээ

2021-12-27

“Богд Зонхова” койн гаргах болсон талаараа   “Цахим цагийн хүрд” ХХК-аас мэдээлэл хийлээ.

“Богд Зонхова” койныг санаачлагч, ниитлэлч Д.Батбаяр дараах  мэдээллийг өглөө.

Аливаа үндэстнийг соёл, хэл, шашнаар нь тодорхойлдог. Буддын шашин ард түмнээсээ холдож байна, залуу үедээ мөн чанарыг нь тайлбарлаж чадахгүй байгаагаас болж залуучууд Буддын шашнаас холдох үзэгдлүүд гарч байна.

Тиймээс залуучуудын хэлээр, орчин үеийн технологийг ашиглаж, дижитал хэлбэртээр  ойлгож таниулахын тулд энэхүү койныг гаргаж байгаа аж. Койныг гаргаснаар, шашны аялал жуулчлал, виртуал аялал жуулчлалыг зохион байгуулах төлөвлөгөөтэй гэнэ.

Мөн монгол хүн бүрд 108 ширхэг койн өгнө. Тухайн хүний үр хойчид өвлүүлэхийг хүсэж буй зүйлсийг үлдээнэ. Энэ нь текст зэрэг байж болно.

Шашны өвүүдээ гадагшаа алдаж байна гэх асуудлууд их гардаг. Өвүүдийг бүртгэлжлүүлж, NFT болгож, эзэнтэй болгосноор энэ явдал байхгүй болно хэмээн тэд үзэж байна.

Холбоотой мэдээ