Р.Оюунгэрэл:Ковид тусаад эдгэсний дараа хөдөлмөрийн чадвараа алдах эрсдэлтэй

2021-01-11

НМХГ, АШУИС-аас коронавирустэй холбоотой мэдээ, мэдээллийг хүргэв. Э

Энэ үеэр АШУҮИС-ийн Анагаах ухааны их сургуулийн Халдварт өвчин судлалын тэнхимийн эрхлэгч Р.Оюунгэрэл Ковид-19 туссаны дараахь сөрөг нөлөөн талаар тайлбарлав.

“Коронавирусийн хүнд хэлбэрийн үед уушигны цулцангийн бүх нүх сүв шүүрлээр дүүрч, амьсгалын дутагдалд орж, нас бардаг. Уушиг бүрэн ажиллахгүй болж хүчилтөрөгчийн дутагдалд ордог. Коронавирусээр өвдсөний дараах алсын урхагийг Хятадын судлаачид судалж,  New England Journal сэтгүүлд нийтлүүлжээ.

Ингэхэд булчингаар өвдөх, ядрах, сэтгэл гутрах зэрэг шинжүүд ковидоор өвчлөөд эдгэснээс зургаан сарын дараа илэрч байсан байна.

Уушгинд хүнд гэмтэл үүссэнээс болж уушгинд архаг голомтууд үүсч, улмаар хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлж байна. Ковид-19 нь зүрх, тархи, бөөр зэрэг бүх эрхтэн тогтолцоог гэмтээдэг. Зүрх өвддөг, толгой өвддөг, мартах, үеэр өвдөх зэрэг олон шинжүүд илэрч байна. Энэ бүхний эцэст хөдөлмөрийн чадвар буурах, хөдөлмөрийн чадвараа алдах эрсдэлтэй.

Ирээдүйд хөдөлмөрийн чадваргүй болохоос сэргийлж коронавирусээс өөрийгөө хамгаалах хэрэгтэй” гэв.

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ