Нэгдүгээр сард олон жилийн дунджаас дулаан байх ч, энэ сарынхаас 3-5 градус хүйтэн байна

2021-12-26

Цаг агаарын нэгдүгээр сарын урьдчилсан төлөвөөр ерөнхийдөө олон жилийн дунджаас дулаан байхыг мэдээлж буй. Цаг уур орчны шинжилгээний газраас  нэгдүгээр сарын урьдчилсан мэдээллийг гаргасан байна. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх  нь.

Цаг уур орчны шинжилгээний газраас  хүйтний эрч суларч нийслэлд өдөртөө 13-15 хэм байхыг мэдээлэв. Мөн шөнөдөө 27-29 хэм хүрч хүйтрэх төлөвтэй байна. Ихэнх нутгаар энэ сарын 27-31 хүртэл өдөртөө 20 хэм хүртэл хүйтэрч зарим газраар цас орж явган шуурга шуурах төлөвтэй байна. Энэ сарын 28-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, энэ сарын 29-нд  төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Мөн Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 20-25 хэм хүрч хүйтэрнэ. Мөн  Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз зэрэг голын сав газраар шөнөдөө 31 хэм, өдөртөө 15-20 хэм  хүйтрэх болно. Харин бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 градус  хэм төлөвтэй байна.

Баруун аймгуудын нутгаар: энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дундаж орчим буюу 14-32 градус хүртэл хүйтэрнэ. Хангайн уулархаг нутаг болон Алтайн өвөр говиор ахиу цас орно. Сарын эхний арав хоногийн дунд үеэр агаарын температур 3-5 градусаар хүйтэрнэ. Мөн сарын дун үеэс буюу хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас орж, цасан болон шороон шуургатай.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР.  энэ сард  олон жилийн дунджаас дулаан байх бөгөөд цас маш бага орно. Гэхдээ сарын эхний арав болон дунд, сүүлчээр 3-5 градусаар хүйтэрч, зарим газраар цас  орно. Салхи 5-10 м/секунд хүрнэ.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: энэ сард олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. Хэнтийн ихэнх нутгаар  маш бага цас орно. Сарын эхний арав болонд дундуур, сүүлчээр 3-4 градусаар хүйтэрнэ. Нэгдүгээр сарын арав хоногийн дунд үеэр болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас орно. Мөн нутгийн өмнөд хэсгээр 12–14 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: энэ сард агаарын дундаж температур олон жилийн дундаж орчим байна. Сарын дундуур болон сүүлчээр 3-4 градусаар хүйтэрч зарим газраар цас орно. Нутгийн өмнөд хэсгээр салхи 12–14 м/секунд  хүрч цасан болон шороон шуурга шуурна.

Холбоотой мэдээ