Б.Болдсайхан: “Сонгдо” эмнэлгийг хэргийн газар болгож, эмч нарыг минь байцаалаа

2021-12-24

Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан Монгол Улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбат өнөөдөр /2021.12.24/ 18 цагийн орчимд таалал төгссөн.

Ухаангүй олон сар байсан бөгөөд Өмнөд Солонгос улсад эмчлүүлсэн тэрбээр, ирсэн даруйдаа “Сонгдо” эмнэлэгт хэвтэн, үргэлжлүүлэн эмчилгээгээ хийлгэж байсан юм. БНСУ-д байх хугацаанд түүний биеийн байдал дээрдээгүй юм.

Харин түүний биед хүнд гэмтэл учруулсан Н.Түвшинбаярын хэргийг өчигдөрхөн шүүхээс нэмэлт мөрдөн байцаалт хийлгүүлэхээр буцаасан. Түүний өмгөөлөгч “Н.Түвшинбаяр гэмшиж байгаа, буруутай эсэх дээр маргаагүй” гэж байсан юм.

Тэгвэл Сонгдо эмнэлгийн Ерөнхий захирал Б.Болдсайхан эмч тус хэрэгтэй холбоотой байж болзошгүй дараах мэдээллийг цахим хуудаснаа бичсэн байна.

Тэрбээр “Эрүүл Мэнд-н 100 жилийн ойн орой: эмнэлэг хэрэгийн газар болж, хавтаст хэрэг нээж, үзлэг хийж, эмч нар байцаагдаж баярлах шив. Баярлалаа. Төр Засаг, цагдаа ба нөгөө мундаг найруулдаг талд. Тэггсэн ч үл шантарч хэнд ч эмчилгээ тусламж үзүүлсээр байх болно” гэжээ.

Холбоотой мэдээ