ШӨХТГ:Такси компаниуд минутын 500 бус энгийн тарифтай утсаар үйлчлэх ёстой

2021-01-11

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ такси дуудлагын төлбөртэй дугааруудад хийсэн хяналт, шалгалтын талаар мэдээллээ.

Тэрбээр “Такси дуудах гэж залгаад 2-3 минут хүлээж, эцэстээ такси дуудаж чадалгүй үлдэх тохиолдлууд бий.

Такси дуудах гэж дуудлага хийхэд “такси ойрхон байхгүй байна” гэж хэлээд тасалдаг.  Монголын цахилгаан холбоо ХК, оператор компаниуд, такси үйлчилгээ үзүүлдэг зэрэг гурван газар энэ төлбөрийг хувааж авдаг.

Төлбөртэй утсууд минут нь 500-700 төгрөгийн төлбөртэй. Такси дуудахаар 1-3 удаа дуудлага хийх тохиолдлууд их.

1900-1950, 1900-1991 гэдэг дугаар нь лавлах утас байдлаар ажилладаг. 1800-1950, 1800-1991 нь такси дуудлагын утаснууд.  Энгийнээр тайлбарлабал, 1800 гэдэг дугаар нь энгийн тарифаар, 1900 гэдэг нь өндөр төлбөртэй дугаарууд гэсэн үг.

Гэтэл жинхэнэ такси дуудлагын 1800-1950 дугаар луу залгахад утсаа авдаггүй. Харин 1900-1950 нь маш хурдан авч, эргээд 1800-1950 такси дуудлага руу холбож өгдөг. Энэ нь 1900-1950, 1900-1991 гэсэн төлбөртэй дугааруудаа илүү ашиглуулах сонирхол такси үйлчилгээний компаниудад байна гэсэн үг.

10 такситай компанид таксинд явахаас илүүтэйгээр төлбөртэй дугаар ажиллуулах нь ашигтай байна. ШӨХТГ-аас дуудлагыг дамжуулахаа боль, энгийн тарифтай утас нь утсаа авдаг байх гэсэн шаардлагыг тавьсан.

Өндөр тарифтай дугаараар ажиллаж байвал такси компанийн тусгай зөвшөөрлийг нь цуцлах хэрэгтэй” гэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ