Дээврээс үсрэх явдал олширсон тул дээвэр лүү гардаг хаалгуудыг битүүмжилж байна

Баяр амралтын өдрүүд үргэлжилж буй эдгээр өдрүүдэд иргэд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ орон сууцны дээврээс үсрэх, цаашлаад амиа алдах нь ихсэж буй.

Иймд цагдаагийн алба хаагчид харьяа дүүрэг, хорооны орон сууцны барилгуудын дээвэрт шалгалт хийж, хаалганы цоожыг шалгаж эхэлжээ.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс ирсэн шаардлагын дагуу тухайн орчим байрлалтай орон сууцны дээврийн хаалганы цоожыг шалгаж ажиллаж байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn