У.Хүрэлсүх:Эрчим хүчээ дотоодоосоо 98 хувь хангадаг боллоо

2021-01-11

“ДЦС IV” ТӨХК-ийн турбогенератор №3-ын шинэчлэлтийн ажил дуусаж, ажиллагаанд залгалаа. Ингэснээр “ДЦС IV” ТӨХК-ийн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал 110 МВт буву 10 аймгийг цахилгаан, дулаанаар хангах эрчим хүч нэмэгдэж байна.

Энэ сарын 8-нд системийн оргил ачаалал 1,220 МВт хүрэхэд ДЦС-ын нийлбэр ачаалал 740 МВт-тай явж байсан ба ДЦС дангаараа хангасан. Дотоодоосоо цахилгаан эрчим хүчээ 98 хувь хангах боломжтой болж байна гэж “ДЦС IV” ТӨХК-ийн удирдлагууд онцолсон юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх цаг хугацаанд нь багтааж ашиглалтад оруулсан инженер багийн хамт олонд талархал илэрхийлж, үг хэллээ.

Тэрбээр “Цахилгаан, дулааны төлбөрийг хөнгөлөхтэй холбоотой гарсан эрчим хүчний хэрэглээний өсөлтийг найдвартай хангах, өвлийн оргил ачааллыг амжилттай даван туулах боломжтой боллоо. Нэмэлт эрчим хүчний нөөц, эх үүсвэртэй боллоо. “ДЦС IV” ТӨХК-ийн удирдлага, инженер техникийн хамт олонд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлж байна” гэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ