
Ерөнхийлөгчийн зарлигаар ЭМЯ-ны Шуурхай удирдлагын хэлтсийн дарга асан Д.Нарангэрэлд Эрүүлийг хамгаалахын Гавъяат ажилтан цол хүртээлээ.
Тэрбээр “Миний авсан шагнал бол ковидын цар тахлын эсрэг манай хамт олны хүртэж буй шагнал. Миний бие 36 жил ажиллах хугацаандаа нийт 40 гаруй халдварт өвчний дэгдэлтэнд ажиллаж, эрүүл мэнд, эдийн засгийн хохирол багатайгаар туулахад хувь нэмрээ оруулсан.
Коронавирусийн цар тахал гарч эхэлснээс хойш амны хаалт зүүх, зайгаа барих, гараа угаах зөвлөмжийг ДЭМБ-аас өмнө ард иргэддээ зөвлөж байлаа” гэв.