17 мянган гаруй хүүхдийг эх барьж авсан Б.Бүлтэн эмчид Ардын эмч цол хүртээлээ

Монгол Улсын анагаах ухаан, эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, хүн ардын эрүүл энхийн манаанд олон жил тууштай ажилласан эрхмүүдэд Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын цол хүртээж байна.

Эх хүүхдийн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах, хувийн хэвшлийн эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан Нийслэлийн Өргөө амаржих газрын зөвлөм эмч, Хүний гавъяат эмч Б.Бүлтэнд Ардын эмч цол хүртээлээ.

Тэрбээр эх үрсийн элбэрэл, эрүүл мэнд, амь насны манаанд тэрээр 40 гаруй жил зүтгэхдээ 17 мянган гаруй хүүхдийг эх барьж авчээ.

Олон мянган хүүхдийг эх барин авсан эмч хүн төдийгүй эх барих эмэгтэйчүүдийн олон сайн эмчийг сурган хүмүүжүүлсэн багш хүн юм.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn