Н.Түвшинбаяр хэргээ хүлээж, Э.Энхбат начны эмчилгээнд гурван тэрбумыг өгчээ

2021-12-23

Монгол улсын хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаярын өнгөрөгч дөрөвдүгээр сард улсын начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан хэргийг шүүж,  Н.Түвшинбаярын хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа шаардлагатай гэж үзэн, прокурорт буцаалаа.

Э.Энхбат начин БНСУ-д эмчилгээ хийлгээд эх орондоо буцаж ирэн, үхэлтэй тэмцэж байгаа билээ.

Энэ талаар Н.Түвшинбаярын өмгөөлөгч “Н.Түвшинбаяр ихэд гэмшиж байгаа. Н.Түвшинбаяр хэргээ хүлээсэн, гурван тэрбумыг хохирогч талд өгсөн. Эрүүл мэндтэй холбоотой зардлыг цаашид ч гаргана, мэдээж харамсалтай хэрэг болсон. Гэм буруутай гэдэгтэй маргахгүй байгаа” гэв.

Холбоотой мэдээ