Тэтгэврийг дараалсан ТАВАН жилийн дунджаар тогтоох хуулийг УИХ-аар дэмжлээ

2021-12-23

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, 61.5 хувийн саналаар дэмжлээ.

Тус хуулийн төсөлд тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос бодож тодорхойлуулах талаар тусгажээ.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Иргэд тэтгэвэр, тэтгэмжээ нэмэгдүүлээч ээ л гэж гэж байна.

Ирэх жил яах аргагүй инфляци нэмэгдвэл нэмэхээс аргагүй. Нөөцөө дайчилмаар байна. Нэмэлт элдэв зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна” гэсэн юм.

Тус хуулийг Засгийн газраас Үндсэн хууль, бусад хууль болон эрх зүйн хуульд нийцээгүй гэх үндэслэлээр дэмжээгүй юм.

УИХ-ын гишүүн Н.Учрал, Б.Бат-Эрдэнэ, Х.Булгантуяа нарын гишүүд дэмжсэн бол Т.Доржханд, Б.Чойжилсүрэн, Ч.Ундрам нарын гишүүд дэмжсэнгүй.  Б.Чойжилсүрэн гишүүн Б.Пүрэвдоржийг “ард түмэнд таалагдах гэж ийм хууль санаачилж байна” гэв.

 

 

Холбоотой мэдээ