Т.Мөнхсайхан:Ковидын вакцин хийхдээ бүх иргэдийг вакцины дэвтэртэй болгоно

2021-01-10
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл хийж байна. Түүний хийсэн мэдээллийг хүргэж байна.

Монгол Улс дотоодод халдвар гарснаас хойш хоёр сарын хугацаанд 1.2 сая хүнийг шинжилгээнд хамруулж, 1300 гаруй хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчиллээ. Халдвар гарсан аймгууд бүгд халдваргүй бүс болоход ойрхон байна. Сэлэнгэ аймаг, Замын-Үүд суманд халдвар гараагүй 18 хонож байна.

Өдөрт илрэх тохиолдлын тоо нэмэгдэж байхад дэглэмийг сулруулж байгаад зарим иргэд шүүмжлэлтэй хандаж буй тал бий. Халдварын шинэ тохиолдлууд дөрвөн голомтоос ихэвчлэн илэрч байгаа. Энэ нь:

  • Баянзүрх эмнэлгийн голомт:Улаанбаатарт өнөөдрийн байдлаар нийт 603 тохиолдол бүртгэгдсэнээс 54 хувь нь зөвхөн Баянзүрх эмнэлэгтэй холбоотой байсан.
  • Ачтан эмнэлгийн голомт: Тус эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтнууд, тэдний гэр бүлийнхнээс халдвар илэрч байна. Эмнэлгээр үйлчлүүлэгчдээс халдвар илрээгүй.
  • Тэнүүн-Огоо компанийн голомт:Хавьтлуудыг тусгаарлаж, шинжилгээг хийлээ.
  • Мөнххада компанийн голомт: Хавьтлуудын тусгаарлаж шинжилгээнд хамруулсан. Сүүлийн өдрүүдэд энэ голомтоос илрэх халдварын тоо маш цөөн болсон. Цаашид иргэд ковидтой үеийн амьдралын шинэ хэв маягт дасан зохицох хэрэгтэй болж байна.

Гол таван үзүүлэлтээс шалтгаалж хөл хорио ямар түвшинд явах нь шалтгаална.

Өнгөрсөн хоёр сарын хугацаанд эдгээр үзүүлэлтийг харж, эрсдэлийн үнэлгээг хийж, арга хэмжээ авч ирсэн.

Өнөөдрийн байдлаар есөн төрлийн үйлдвэрлэгчийн вакциныг дэлхий даяар 24 сая хүн амд хийгээд байна. ДЭМБ-аас 12-р сарын 31-нд Pfizer-ын вакциныг түргэвчилсэн байдлаар бүртгэгсэн. Манай улсын хувьд ДЭМБ-д бүртгэгдсэн вакциныг хэрэглэдэг. Вакциныг түргэвчилсэн байдлаар бүртгэх журмаа боловсруулж багтсан. Дархлаажуулалтын үндэсний хороо, Хүний эмийн зөвлөл өргөтгөсөн хурлаа хийж Pfizer, Moderna, Astrazene компанийн вакцинуудыг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгээд байна.

Дархлаажуулах ажил нэг шатаар урагшилсан. Вакцин орж ирэхэд цаг алдалгүй вакцинжуулж явахад бэлэн гэсэн үг.Манай улс вакцинжуулалтын бүртгэлийн дэвтэргүй. Ковидын вакцин хийхдээ бүх ард иргэдийг вакцины бүртгэлийн дэвтэртэй болгох тал дээр анхаарч ажиллаж байна.

COVAX механизмын хүрээнд вакцин эхний улиралдаа багтаж орж ирнэ” гэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Вакцин хийлгэх үгүй нь хувь хүний эрхийн асуудал шүү.Хужаа вакцин хүчээр шахаж туршилтанд оруулах гэж бна.Маш богино хугцаанд гарсан вакцин дараа нь гарах сөрөг үр дагварыг нь мэдэхгүй шдээ

    • Тийм ээ, сайн дурын хэрэг болохоор хийлгэхгүй нэг нь хийлгэхгүй л байна биз. Би лав хийлгэнэ. Гэхдээ  өөрийгөө боддоггүй юмаа гэхэд бусдыгаа бодоод вакцин хийлгэсэн нь дээр байх шүү.

  • Яамнаас хийж бүтээж байгааг сонсоход таатай бнаа.  Эмнэлэг эмч ажилчид эрүүл бол болоодоо.  Та бүгдийн сүүлийн үед хэрэгжүүлж бгаа арга хэмжээ мэдэгдэж бнаа. Амжилт

  • Европын эрдэмтэд вакцины гаж нөлөө хор хөнөөлийн талаар хэлээд яриад байхад үхсэн элэнцгийн чинь дэвтэр вэ?Яасан Монголын ард түмнийг туршилтанд оруулж 3 сая хүний тоог багасгах гээ юу. Ёстой хол очиж хуц өөрсдөө хийлгээд тамдаа оч

  • Хөгжилтэй улсууд эхлээд тэр энд тэндгүй гарч байгаа вакцинаа өөрсөдийхөө ард түмэнд туршаад ядаж нэг жил болсон хойно өөрсөддөө хийвэл яасан юм.1 бид байгалын хүйтэн,халуунд тэсвэртэй,2 т бид цөөхүүлээ . 3т бид гүйцэт туршагдаагүй вакцинд туршилтын туулай болмооргүй байна.вакцины талаар янз бүрийн юм сонсогдоол байх юм.

  • Бид уул нь эрүүл хүнс хэрэглэдэг гэж бододогш дээ дархлаа гайгүй байж мэдийшдээ улдаар чи теливизээр олон нийтийн хяналттайгаар тэр дэвтэр мэвтэрээ барьж байгаад өөрөө хийлэгчих чамайг гайгүй 5 жил амьд явбал гарыхаа хээг уншуулаад тэр вакциныг чинь тариулхаас чи харин 5 жил болчихлоо гээд тэнэг маанаг ч юмуу үхэж гай болж монголын ард түмнийг хулхидав

  • Иргэд судалгаагүй мэдээлэлгүй мунхаг харанхуй тул энэ мэт мөнгөний эздийн тоглоомын золиос болж үүрд хохирно. Зүгээр л нүдээ нээцгээe.Хүний биe мөнгөний тоглоом биш. Хоцрогдсон систeмийн золиос болж хохирох сонирхолтой нь өөрсдөө л сонгог. Харин эд нарт тулгах эрх байхгүй. Мөн ялгаварлал үүсгэх эрхгүй. Вакцинжуулсан хүмүүс халдваржуулсан хүмүүс болно. 

  • eruul mendiin devter bolon irgenii unemlehgtei tsahimaar holboocj yu devter be huuchirsan um yrih um  tsahim burtel hiij boldgui umuu Regsteriin dugaar hiihedl  burtegseneer haragdaj bhaar odoo 3 say garan devter bas buun munguur hiine daraan bas zarna iim tsahim ue ehleed bhad gadaadad regsteree hiihed buh burtgel asuudal n harj boldog shu de muu bn bugd buruu 

  • Чи ямар малд тариа хийж байгаа бишдээ, вакцин хийлгэх эсэхээ эрх чөлөөт хүн би өөрөө шийдъе, болох уу? 

  • 💥👉🏼Хүмүүс КАРТтай, эрүүл мэндийн дэвтэртэй. Үүн дээр нь тэмдэглэхэд болно.💥👉🏼👉🏼НЭГ УДААГИЙН ЦААСАНД МӨНГӨ ҮРЭХ ШААРДЛАГА БАЙХГҮЙ.!!!

  • Вакцин хийлгэж байж л энэ тахлаас тодорхой хугацаанд ангижирах байх. Тиймээс вакцинд хамрагдана.Манайх вакцин авах мөнгөтэй байгаад баярлалаа. 

  • Вакцин хийлгэж байж л энэ тахлаас тодорхой хугацаанд ангижрах байх. Манай улс вакцин авах мөнгөтэй байгаад баярлалаа. 

  • Хоцрогдсон сайд уу , хоцрогдсон монголын эрүүл мэндийн яам уу! Бүх хүнд эрүүл мэндийн дэвтэр бий. Тэнд нь тэмдэглэгдсэн байгаа. Төрөөс цалинждаг эмч нар, хэсгийн эмнэлгийн ажилтнууд бүх хүнээ цахимаар бүртгэл хөтлөөд, тэмдэглэсэн байлгүй. Битгий илүү юманд шинэ дэвтэр хэвлүүлж мөнгө угаах гээд байгаарай!

  • Вакцин хийлгэх эсэх нь хүний өөрийнх нь сонголт. Хүний эрхийг зөрчинө, амь насанд нь заналхийлнэ гэдэг чинь энэ дээ.

  • Бушуу түргэн огцроод зайл наад вакцин нэртэй хорыг чин хийлгэхгүй новш оо угаасаа санаатай короно тарааж вакцинаас бөөн ашиг авах санаатай юу

  • Таныг дэмждэг, таны хийж байгаа ажлыг сайн байгаасай гэж боддог. Гэвч энэ дэвтэр гэдгий чинь эсрэг бна. Битгий ард түмний талхныхаа мөнгөнөөс өгсөн татварын мөнгийг ямар ч ашиггүй юманд зарцуул. Мөн энэ вакцин чинь сайн дурын байх ёстой. Бүгдийг албан хүчээр хийж болохгүй шүү. Би лав хийлгэхгүй. 

  • Вакцины дэвтэрт мөнгө зарахгүй. Эрүүл мэндийн картан дээр нь бичээд цахимд хадгалчихад болно. 6 сараас дээш сэргийлж чхдахгүй вакцин ч хэрэггүй.

  • Бөөн мөнгөний асуудал яригдаж бна даа. Иргэн бүрийг дэвтэртэй болгоно=Иргэн бүрээс мөнгө иднэ дээ гэсэн үг гэж уншигдаж бна!

  • Pfizer гээд вакциныг саяхан Мексик ч билүү нэг улсын эмч хийлгээд 14 хоноод нас барсан гээд мэдээлэл уншиж байсан, бас саяхан АНУ-д нэг сувилагч эмэгтэй вакцин тариулаад нас барсан … энэ мэт мэдээ мэдээлэлийг уншаагүй мэдээгүй бна гэж баймааргүй… яагаад ийм вакциныг ард иргэд дээрээ турших гээд байдаг нь сонин бна… үнэхээр гайхаж бна

  • вакцинаа чи өөртөө болон 76 гишүүддээ хий. хийж байгаа бичлэгээ олон нийтэд үзүүлсэний чинь дараа бодож байж болно шүү

  • Вакциныг хүлээж байгаа хүмүүс ч байгаа. Энд хийлгэхгүй ч гэж байна. Бүртгэл гаргаж захиалах хэрэгтэй юм. Ирсэн хойно нь хийлгэхгүй гээд үлдвэл яахав?Хийгээд эхлэхээр хийлгэнэ гээд дайрах хүмүүс ч цөөнгүйд итгэж байна. 

    • Дэвтэртэй болгох нь зөв гэж бодож байна. Манайхаас бусад орнууд бүгд дэвтэртэй байх. Нэгнийхээ хийж байгаа зөв зүйлийг дэмждэггүй юм гэхэд дуугүй өнгөрч баймаар юм.

  • Эхлээд өөрөө хийлгээрэй чи ер нь энэ вакцины талаар мэдэж байгаа юм байна уу? Ард түмнээ туршилтын туулай болгох хэрэггүй байх 

  • дэвтэрээр яадгийн  манайд ямар насанд хүрэгчдэд вакцин  хийдэг биш . эцэст чамд хэлэхэд Оросоос вакцинаа авч тус болоорой  гэж гуйя

Холбоотой мэдээ