А.Амбасэлмаа:Баянгол дүүргийн дөрвөн орон сууцанд халдвар голомтлон гарч байна

2021-01-10

БГД-т хийсэн тандалтын шинжилгээгээр тус дүүргийн 6 дугаар хорооны 65, 12 дугаар байрны найман хүнээс коронавирус илэрчээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “БГД-ийн Ачтан эмнэлгийн ажилтнуудын орон сууц, 57, 65, 43 дугаар байранд халдвар голомтолж байна.

Баяр ёслолын үеэр нийлж баяр тэмдэглэсэн нь асуумжаар илэрч байна. Нийлж үйл ажиллагаа зохиохгүй байхыг анхааруулж байна.

Халдварын байдлыг харахад нэг гэр бүл, ажил, эсвэл хамт арга хэмжээ зохион байгуулсан байна.

Ачтан эмнэлэг, Мөнххада хувьцаат компаниас улбаатай 3-4 жижиг кластер голомтууд идэвхитэй байна” хэмээн ярилаа.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ