ХӨСҮТ:Сонгдо эмнэлгийн лабораторийн ажилтан зэрэг 21 хүнээс халдвар илэрлээ

2021-01-10

Өчигдөр 21 хүнд коронавирус илэрчээ:

  • Афганистанаас ирсэн нэг энхийн сахиулагч
  • ХӨСҮТ-ийн нэг сувилагч
  • БГД-ийн 6 дугаар хорооны 65, 12 дугаар байрны найман хүн
  • Мөнххада компанийн нэг ажилтан, гэр бүлийн дөрвөн хүн
  • Ачтан эмнэлгийн ажилтан, түүний гэр бүлийн хүмүүсээс коронавирус илэрчээ.

Ачтан эмнэлгийн ажилтны гэр бүлийн хүний хавьтал болох Сонгдо эмнэлгийн лабораторийн ажилтнаас коронавирус илэрчээ. Сонгдо эмнэлгийн эмч, үйлчлүүлэгч зэрэг 160 хүнээс шинжилгээ авах ажил үргэлжилж байна.

Ачтан эмнэлгийн голомтоос батлагдсан тохиолол 45 боллоо.

Мөнххада компанийн голомтоос ажилтан 8, гэр бүлийн 16, нийт 24 тохиолдол боллоо.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ