
Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос шатахууны чанар, стандартын асуудлаар мэдээлж байна.
Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр:
2021 оны гаалиар оруулж ирэх керосин, нафта буюу тоо хэмжээ нь 30-40 хувь багассан. Баян-Өлгий, Ховдын боомтоор гарал үүсэл нь тодорхойгүй шатахууныг оруулж ирэн Улаанбаатар хот руу зөөж байгаа учраас чанаргүй шатахуун худалдаалж буйг Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо цар тахлын үед судалсан.
Баян-Өлгий, Ховдын боомтуудаар гарал үүсэл нь тодорхойгүй бензин оруулж ирээд, хот руу зөөж байна. Энэ нь чанаргүй шатахуун. Баян-Өлгийд АИ92 шатахуун 2580 төгрөг, харин Ховдод 2600 төгрөг байна.
Цаанаас оруулж ирсэн шатахуунаа хотоос оруулж ирж байгаа мэтээр орон нутаг руу тээвэрлэж, үнэтэй зарж байна.
Өмнө нь холидог, нэрдэг гэж ярьдаг байсан бол сүүлийн үед гарал үүсэл нь тодорхойгүй шатахуун ихээр орж ирдэг болсон. Хилийн шалгалт сул учраас энэхүү боомтуудаар оруулж ирж байна гэж харж байна.
Завхан аймгаас Ланд-200 маркийн автомашинтай нэгэн иргэн чанаргүй шатахуун авсны улмаас бензин нацос нь шатаж, 12 саяын алдагдал хүлээсэн тохиолдол ч байна.
Дэлхийн зах зээл дээр үнэ өсөх үед импортлогчид үнээ нэмэхэд зах зээлийн зарчмаараа явсан. Одоо бол үнэ буурч эхэлж байна. Тиймээс он гараад нэг эсвэл хоёрдугаар сараас шатахууны үнийг буулгаж, хэрэглэгчдийг хохироох асуудлыг цэгцлэх хэрэгтэй импортлогч нартаа уриалж байна.