
УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ.
Шуурхай штабын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү:
“Омикрон” хүн амын дунп бүртгэгдвэл хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ. Эмнэлгийн ачаалал нэмэгдэнэ.
Өнөөдрийн байдлаар 103 улсад бүртгэгдээд байна. Судалгаагаар, манай улсад энэ төрлийн мутацын дэгдэлт ихсэх магадлал өндөр гэж гарсан.
Тархсан ч бага хохиролтой даван туулахаар ажиллаж байна. Хэрэв халдварын огцом давалгаа эхэлж, эмнэлгийн ачаалал хэтэрвэл хөл хорихыг ч үгүйсгэхгүй. УОК, Засгийн газар аль болох хөл хорихгүй байх чиглэлийг барьж, ажиллаж байгаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
orood irsen virusee nuuj baigaad tarhaltaa nemegduuldeg shuu zov medeelel chuhal