НББХ: Тэтгэврийг дараалсан таван жилийн дунджаар тогтоохыг дэмжлээ

2021-12-22

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өргөн барьсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хэлэлцэхийг НББХ-гоор дэмжлээ.

Хуулийн төсөл нь дараалсан таван жилийн цалингийн дунджаар тэтгэврийг дахин тогтоох зорилготой. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 317 мянга орчим өндөр настан тэтгэвэр авч байна.

2017 онд тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн, 2018 онд өндөр насны тэтгэвэр тогтоохдоо нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн 5 жилийн буюу 60 сарын дундаж цалингаар тогтоодог байсныг нэмэгдүүлж 7 жил буюу 84 сар болгосон нь иргэдийн гар дээр ирэх тэтгэврийн дүн багасаж байгаа юм гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өөрийн өргөн барьсан хуулийн төслийн талаар “Энэхүү  хууль батлагдсанаар тэтгэвэр дунджаар 120 мянган төгрөг нэмэгдэнэ” гэж буй.

Холбоотой мэдээ