Гадаадаас ирсэн бүх иргэнийг 3 хоног тусгаарлана

2021-12-22

Коронавирусийн шинэ мутаци болох омикрон хувилбар дэлхийн 90 гаруй улсад илрээд буй энэ үед дотооддоо хөл хорио тогтоохгүйгээр, урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ сайжруулахыг Ерөнхий сайдын зүгээс чиглэл болгожээ.

Улмаар гадаад улсаас ирж буй бүх иргэдийг гурав хоног тусгаарлахаар боллоо. 11 сарын 27-ноос хойш гадаадаас ирсэн иргэдээс 180 эерэг тохиолдол илрээд байна.

Иргэдийг гэрийн тусгаарлалтад байлгаж тусгаарлалтын дөрөв дэх хоногт шинжилгээ авч байгаа ч шинжилгээнд хамрагдах нь 30 хувьтай байна.

Холбоотой мэдээ