“Шинэ голомт гарвал нийтээр нь бус хэсэгчилсэн байдлаар хөл хорио тогтооно”

2021-01-09

ЗГОНХХ-ийн дарга, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг дараах мэдээллийг хүргэв.

Тэрбээр, 12-р сарын 14-ний өдөр ААН-үүдээ ажиллуулсан. Тэгэхэд зургаан аймаг, Улаанбаатар хотод халдварын голомт бүртгэгдсэн байсан.

Дараа нь 21 аймагт 28 хоногоос дээш хугацаанд халдвар илрээгүй учраас халдваргүй буюу ногоон бүс гэж зарласан.

Нэг удаа буцааж хөл хориог 12-р сарын 23-наас хойшоо үргэлжлүүлсэн. БЗД-ийн эмнэлэг дээр маш том халдвар гарч, 326 хүн өвчилсөн.  Нэгдүгээр сарын 11-нийг хүртэл БЗД-ийн эмнэлэг шиг томоохон голомт гарахгүй бол ААН-үүдээ нээнэ гэсэн. Энэ нь хүнээ, эдийн засгаа бодолцсон уян хатан шийдвэр юм. Баянзүрх дүүргийн голомтыг бүрэн хяналтанд оруулсан. Цаашдаа халдварын голомт гарвал хэсэгчилсэн хөл хорио тогтоох байдлаар явна.

БГД-т хийж байгаа шиг хавтгайруулсан бус хэсэгчилсэн байдлаар хөл хорио тогтооно” гэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ