НОК:Үсчин, гоо сайхан, барааны дэлгүүр зэрэг 18 чиглэлийн байгууллага АЖИЛЛАХГҮЙ

2021-01-09

Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сулруулах шийдвэр гаргасан. 12-р сарын 14-23-ны өдрүүдэд ажиллаж байсан ААН-үүд ажиллах бол тухайн үед зөвшөөрөөгүй ААН-үүдийн үйл ажиллагааг мөн адил хязгаарлажээ.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Нэг дор иргэдийг бөөгнөрүүлж үйлчилгээ үзүүлдэг, үйлчилгээ үзүүлэх хугацаа зэргийн тооцон үзсэн. 12-р сарын 14-нөөс эхлэн ажиллаж байсантай адилхан ААН-үүдийг нээж байна” гэв.

Эдгээр 18 байгууллагын жагсаалтыг танилцуулъя:

-Бараа бүтээгдэхүүний худалдаа /хувцас, гэр ахуйн бараа, цахилгаан бараа, бөс бараа/

-Олон нийтийг хамарсан жагсаал, цуглаан, аялал зугаалга, тэмцээн уралдаан, хурим найр, хүлээн авалт

-Танхимын сургалт

-Баар, диско, караоке, биллярд, паб

-Өргөтгөсөн худалдаа, үзэсгэлэн худалдаа

-Цахим, бүх тоглоомын газрууд

-Спортын арга хэмжээнүүд, цанын бааз, иог, фитнесс,

-Саун, бассейн

-Шашин, гандан, сүм хийдийн үйл ажиллагаа

-Урлаг, соёл, үзвэр үйлчилгээ

-Гоо сайханы салбарууд

-Үсчин

-Бариа засал, алжаал тайлах төвүүд

-Явуулын үйлчилгээний түргэн хоолны цэг

-Амралт, жуулчны бааз

-Дэн буудал

-Түргэн үйлчилгээний цэг

-Зочид буудал зэрэг байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • ихэнхи иргэд нь ажилгүй  бөс бараагаа ажиллуулахгүй ийм нөхцөлд жижиг засварын газруудаар хэн үйлчлүүлэх юм бэ бодолтойхон шиг ажлаа зохицуулж бмр юмаа арай л амьдралаас хол юмаа

  • Өдрийн орло6оороо амьдардаг үсчин гоо сайхан халуун ус зэргийн ажилчдийг яаж амьдар гээд бга юм бэ тэгвэл 1 сая төгрөгөө өг 

Холбоотой мэдээ