М.Алтан-Оргилын ээж: Зодоод, утсыг нь дээрэмдсэн хүмүүс тагтнаасаа шидчихсэн байхад хэргийг нь хаасанд гомдолтой байна

Реппер “Orice” буюу М.Алтан-Оргил өнгөрөгч оны долдугаар сард өндрөөс унаж, эмчилгээ хийлгэх явцад амиа алдсан. Талийгаачийн ар гэрийн зүгээс хүүгийнх нь амиа алдсан шалтгааныг “гаднын нөлөөтэй” хэмээн үзэж, цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар хэргийн мөрдөн шалгах ажиллагаа эхэлжээ.

Тэгвэл уг хэргийн мөрдөн шалгалтын ажиллагаа дуусаж, прокуророос “Талийгаач гаднын нөлөөгүй амиа алдсан” буюу эзэн холбогдогчгүй хэрэг хэмээн үзсэнээр хэргийг хаасан байна.

Түүний ээж ийнхүү ярилаа:

Миний хүүгийн амиа алдсан хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэж үзээд хаах болсныг гайхаж байна. Ингэж хаах болсонд маш том арын хаалга, цагдаагийн байгууллага оролцсон байж болзошгүй.

Хэсэг хүмүүс хүүг минь зодоод, утсыг нь дээрэмдсэн. Тэр хэргийн талаар өөрөө гомдолтой гэж мэдүүлэг өгөөд, цагдаад өргөдөл өгсөн байдаг.

Гэтэл буцаж очоод, тэр айлын тагтнаас унасан байдалтай олдсон. Миний хардлагаар утсанд нь чухал мэдээлэл байсан, утсыг нь дээрэмдсэн, улмаар  “утсаа ав” гэж дуудчихаад тагтнаас шидсэн байж болзошгүй гэж үзэж байна.

Ерөнхий прокурорын зөвлөх Чинбат гэдэг хүнд хандаж, утсыг нь дээрэмдсэн хэргийг дахин шалгуулахаар болсон. Гэтэл утсыг нь дээрэмдсэн айлын хүмүүсийн гэрийн тагтнаас унасан байдалтай олдсон байдал хэргийг хоёр салгаж шалгаж байна.

Анхнаасаа мөрдөн байцаалт нь маш хангалттай явагдсан. Айлын зодсон хүний гар утас миний хүүгийн цогцосын хажууд байсан байна лээ. Миний хүүгийн зодуулж, утсаа дээрэмдүүлсэн талаарх өгсөн өргөдөл алга болсон.

Монголын хууль хууль биш болж. Эх хүний хувьд маш их харамсаж байна. Хүний амь шалны алчуураас дор болчихож. 20 настай хүүгээ алдаад 540 хоноход ийм шийдвэр сонсоход аав нь зүрх нь өвдөөд, босож чадахгүй байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn