Н.Учрал: Багш нарыг ойрын хугацаанд хөнгөлөлттэйгөөр орон сууцанд хамруулна

Монголын залуу багш нарын холбооноос шилдэг 10 багшийг шалгаруулж, тус бүр нэг сая төгрөгийн урамшуулал олголоо.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

Энэ онд багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилтыг дэвшүүлж байна. Багшийн хөгжлийн дэмжих хууль дээр багш нарыг ипотекийн зээлд хамруулах, орон сууцжуулах заалт тусгагдсаныг хэрэгжүүлнэ. Нийслэл дээр хэрэгжиж буй түрээслээд өмчлөх орон сууцны төслүүдэд багш нарыг түрүүнд оруулах, дүүрэн болгонд квот тогтоох хамгийн саналыг Засгийн газарт хүргүүлнэ.

Багшийн цалин, нийгмийн баталгааг нь сайн хангасан улс орнуудад боловсролын индекс өндөр, гэмт хэрэг бага, бүтээлч иргэддэй байдаг.

Багш нарынхаа нийгмийн баталгааг сайжруулахгүй бол бага ангийн багш нар олдохгүй, багшаар сурах хүмүүс олдохгүй байна.

Багш нарыг орон сууцжуулах ажлыг ойрын хугацаанд хуулийн дагуу эхлүүлнэ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn