Ч.Хүрэлбаатар: Оффшороос ямар ч мөнгө төрийн санд орж ирээгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “өрх бүрд нэг сая төгрөг”-ийн тэтгэлэг олгох бодлого тухай сүүлийн хоёр сар яоьж буй.

Тиймээс уг арга хэмжээг хэрэгжүүлэх “Covid-19 халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан. Ингэхдээ оффшор бүсээс орж ирсэн мөнгөн хөрөнгийг Монголбанканд төрийн сангийн тусгай данс нээн байршуулахаар заасан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан тогтоолын төсөлд өрх бүрд нэг сая төгрөгийг, үүнээс 200 мянган төгрөгийг бэлнээр, 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах тусгай болзол бүхий эрхийн бичиг хэлбэрээр олгож, санхүүжилтийг оффшор бүсээс татагдан орж ирсэн хөрөнгийн эх үүсвэрээр шийдвэрлэх зохицуулалтыг тусгажээ.

Тэгвэл оффшороос Монгол улсын төрийн санд мөнгө орж ирсэн эсэхэд үгүй хэмээх хариултыг өгчээ.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн твиттер хуудсаараа дамжуулан “Оффшороос ямар ч мөнгө төрийн санд орж ирээгүй. Оффшороос мөнгө оруулж ирвэл улсын орлого эсвэл тухайн иргэний мөнгө эсэхийг шүүх эцэслэн тогтоох ёстой. Хувь хүний хөрөнгийг улс хураан авахыг зөвхөн шүүх шийднэ. Монгол Улс хууль дүрэмгүй улс уу? Диктатор гараад ирчихсэн юм уу?” хэмээн жиргэсэн юм.

Улсын төсөв, санхүүг барьж байгаа сайд хариуцлагатай жиргэж байгаа нь мэдээж байх. Гэхдээ Сангийн яамаар дамжуулалгүй мөнгө тараачихдаг түүх бас бий. Өмнө нь өнгөрсөн моны шинэ жилээр Х.Баттулга тэргүүтэй ҮАБЗ ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэж билээ. Харин энэ удаа эрх баригчид Ерөнхийлөгчийн сонгуулиа бодоод ийм алхам хийх үү гэдэг эргэлзээтэй.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ